АРХАНГАЙ: 57 тохиолдол шинээр илэрлээ

2021 оны 06 сарын 17
Сүүлийн өдрүүдэд ковид-19 халдвараар бага насны хүүхдүүд өвчилж байна. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж халдвараас хамгаалаарай!
 
Архангай аймагт сүүлийн 24 цагт 703 шинжилгээ хийгдэж, 57 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүнд: Хотонт – 5, Эрдэнэбулган – 27, Хайрхан – 8, Өндөр-Улаан – 4, Хашаат – 8, Цэнхэр – 6 тохиолдол байна. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 807 боллоо.
 
Үүнд:
 
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
Эрдэнэбулган – 374 тохиолдол
Хайрхан – 63 тохиолдол
Эрдэнэмандал – 60 тохиолдол
Чулуут – 34 тохиолдол
Ихтамир – 70 тохиолдол
Цэнхэр – 28 тохиолдол
Хотонт – 22 тохиолдол
Тариат – 1 тохиолдол
Өлзийт – 42 тохиолдол
Жаргалант – 9 тохиолдол
Өгийнуур – 16 тохиолдол
Хашаат – 52 тохиолдол
Өндөр-Улаан – 10 тохиолдол
Төвшрүүлэх – 19 тохиолдол
Хангай – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
 
Эмнэлэгт хэвтэж байгаа: 306 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, 1 тохиолдол гэрээр/ Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 132, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 25, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 23, Хашаат сумын эрүүл мэндийн төв – 50, Хотонт сумын эрүүл мэндийн төв – 17, Чулуут сумын эрүүл мэндийн төвд – 17, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд – 18, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвд – 9, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд – 13, Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвд - 2 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
 
Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан нийт 458 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо - 5533 /нийт өссөн дүнгээр/, гэрийн тусгаарлалтад – 1311 иргэн байна.
 
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 17-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 50087, II тунд – 44473 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт 19 обьектын 4057 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top