Ким Жон Ун: Хүнсний хангамжийн байдал хүнд байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурал дээр үг хэлэхдээ хүнсний хангамжийн байдал хүнд байна гэж мэдэгджээ.

Rodong Sinmun” хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн оны хар салхины хохирлоос үүдэлтэй үр тариа хураалтын төлөвлөгөө тасалдаж, хүнсний хангамжийн асуудал хүндэрчээ. Тиймээс Ким Жон Ун хүнсний асуудлыг шийдэх арга хэмжээ авах чиглэл өгсөн байна.

Тус улсад коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорионы арга хэмжээг сунгасан нь хүн амыг хувцас, хүнс, орон сууцаар хангах чиглэлээр авч буй арга хэмжээ сунжрахад хүрсэн гэж Ким Жон Ун онцолсон байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Пёньян хотноо болсон намын хороодын нарийн бичгийн дарга нарын бага хуралд оролцогчдод хандан Ким Жон Ун ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхийн тулд “хүнд аянд” гарахад бэлэн байхыг уриалж байжээ. “Хүнд аян” гэж 1990-ээд оны дунд үед БНАСАУ эдийн засгийн ноцтой хямралд орж, олныг хамарсан өлсгөлөнгийн улмаас олон зуун мянган иргэдээ алдаж байсан түүхийн үйл явдлыг нэрлэдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ким Жрн У(202.179.25.88) 2021 оны 06 сарын 16

Ах дүү Монголын коммунист намын туршлагыг судалж цар тахлыг яаж нийгэмд нутагшуулж болдогийг мэдэж авмаар юм. Хүнсний хангамж гэж байхаар хүнээ цөөлөх нь амар юм биш үү?

0  |  0
Top