С.Нарантуяа: Булган аймагт хоёр дахь давалгаа эхлээд байна

2021 оны 06 сарын 11

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаар ахлуулсан баг Булган аймагт ажиллалаа. Энэ үеэр Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.


Тэрбээр "Булган аймаг нь 62 мянга гаруй хүн амтай. Би аймгийнхаа эрүүл мэндийн газрын даргаар сүүлийн 11 жил ажиллаж байна. Манай аймгийн хувьд КОВИД-19 хоёр дахь давалгаа эхлэсэн гэж үзэж болно. Булган аймагт коронавируст халдварын анхны сэжигтэй тохиолдол 2021 оны 03 дугаар сарын 27-нд батлагдсан. Аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр өдий болтол хариу арга хэмжээнүүдийг авч ажилласаар ирлээ.

Энэ цаг үед ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаар ахлуулсан баг манай аймагт ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бидний ажилд дэмжлэгт хяналт хийж бидний саналыг сонсож ажилласанд талархаж байна. Бид цаашид шаардлагатай хүний нөөцийг чадавхижуулах асуудлаар болон эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчлэх тал дээр хамтарч ажиллахаар дараагийн алхамуудаа тодорхойлсонд баяртай байна" гэлээ.

Булган аймагт сүүлийн 24 цагийн байдлаар “КОВИД-19” халдварын 14 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 331 болоод байна. Тус аймгийн хувьд дамжин өнгөрөх авто тээврийн хөдөлгөөн ихтэй бүс нутагт хамаардаг. Хөдөө орон нутгийн шилжих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой халдварын тоо нэмэгдэж байгааг Аймгийн Эрүүл мэндийн газраас хэллээ. Мөн тус аймагт КОВИД-19 эмнэлэгт голомтлон гарсантай холбоотой ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг дэмжлэгт зөвлөмжийг өгч ажиллалаа. Мөн сумдад бэлэн байдлыг хангуулах чиглэлээр байнгын тасралтгүй сургалтыг хийж мэргэжил арга зүйгээр хангахад анхаарч ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн салбар дундын хамтын ажиллагааны уялдаа холбооны суурь сайн тавигдсан бөгөөд цаашид улам сайжруулах, хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийх зэрэгт холбогдох бодлогын баримт бичиг, тушаалын шинэчлэх шаардлагатай байгаа талаар Аймгийн онцгой комиссын шуурхай штабын гишүүд хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэ хэ (66.181.169.70) 2021 оны 06 сарын 11

Юун 2 дахь давалгаа вэ Энэ нөхөр давлагаа гэж юу вэ хэд дэх вэ гэдгээ юу гэж ойлгоод байнаа ха ха Эхнээсээ голомтоо бартлгүй тараачаад эмнэлгээс л тарсан шүү Арай юмаа хариуцлаггүй шүү Давалгаа гэдэг үг хаанаас сурав, моод юмуу эхнээсээ л голомтлон гараад эмнэлэгт олон хүнийг зүгээр гэж хэвтүүлээд гадуур нэг тараасан

0  |  0
Top