Т.Доржханд: ХҮН-д итгэж саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.10/ болж өндөрлөлөө.

Нэр дэвшин өрсөлдсөн У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат гурваас МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болоод байна. 

Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд хийгдсэн сонгуулиудаас маш их ялгаатай сонгууль боллоо. Ямар нэгэн байдлаар бие биенээ харлуулж гүтгээгүй. Мөн зардал багатай сонгууль болсон нь онцлог байлаа. Хамгийн олон санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол төрийн эрхэм хүндтэй албыг зургаан жил нэр төртэйгээр хашна гэдэгт итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын дарга С.Эрдэнэ танд талархлаа илэрхийлж, цаашдын ажил, амьдралд тань сайн сайхныг хүсье. Энэ удаагийн сонгуульд гурван нэр хүндтэй хүн өрсөлдсөний нэг нь Дангаасүрэнгийн Энхбат гэх эрхэм байлаа. Энэ хүн маань өнөөдөр харамсалтай нь эмнэлэгт эмчлүүлж байгаа учир бидний дунд байх боломжгүй байлаа. Бидэнд итгэж, саналаа өгсөн сонгогч нартаа нэр дэвшигчийнхээ өмнөөс болон Хөдөлмөрийн үндэсний нам, "Зөв ХҮН электорат" эвслийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.102.108.142) 2021 оны 06 сарын 11

ХҮН- намыг дэмжсэндээ бус Энхбат гэдэг хүнийг дэмжиж саналаа өгсөн бүү горьд. Сонгуулийн өмнөх өдөр Доржханд, Элбэгдоржтой гарч ирж самарсанаар Энхбатыг ялагдуулсан.

1  |  0
Зочин(122.201.22.141) 2021 оны 06 сарын 11

Энхбатын сонгуулийн үр дүн ХҮН-тэй холбоогүй. Харин 1) МАНгасаас өөр сонголтгүй, 2) Энхбатын өөрийн хувь хүнийх хувьд өгсөн санал болой...

2  |  0
сонгогч(202.9.46.131) 2021 оны 06 сарын 10

АРДЧИЛЛЫНХАН ӨӨРСДИЙНХӨӨ МЭХЭНД ӨВДӨГ ШОРООДЛОО.\n ЭЛБЭГДОРЖТОНГУУДААС САЛЖ, НАМАА ЗОРИГТОЙ ШИНЭЧИЛЖ, ЭВ НЭГДЛЭЭ БЭХЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАРААГИЙН СОНГУУЛИУДАД ДАХИН ӨВДӨГ ШОРООДОЖ МЭДЭХЭЭР БАЙНА. \n БАС “ДОРЖЗОДОВДДОГ”, “ТҮГЖИЛДДЭГ”, “ЭСМЕЙЛДДЭГ”, “ДҮЛЗЭНДДЭГ” ХУУЧИРСАН, ХОЦРОГДСОН АРГА БАРИЛААСАА САЛАХ ШААРДЛАГАТАЙ.\n

0  |  0
Zochin(202.179.24.137) 2021 оны 06 сарын 11

ХҮН-д бишээ, нэр дэвшсэн хүнд Д.Энхбат гэдэг хүнд итгэсэн.

1  |  0
З(139.5.217.98) 2021 оны 06 сарын 10

Мундаг байна

1  |  0
З(139.5.217.98) 2021 оны 06 сарын 10

Мундаг байна

1  |  0
Top