“Orkhon Beauty” салон 6 хүүхдийн ээж А.Ганхайчид гоо сайхны үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

“Orkhon Beauty” салон нийгмийн хариуцлагын хүрээнд 6 хүүхдийн ээж, 35 настай А.Ганхайчийн “Алдарт эх”-ийн одон хүртэх баярт мөчийг хуваалцлаа.

Тус салон Алдарт ээжийг одонгоо хүлээн авахад нь бэлтгэж, гоо сайхны үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ. “Orkhon Beauty” салоны хамт олон А.Ганхайчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авч буй  баярт өдөр нь үзэсгэлэн гоог нь улам тодотгож, Төрийн ордон руу оруулсан юм. “Orkhon Beauty” салоны захирал В.Орхонлхам нөхөр болон ээжийн хамт А.Ганхайчийг одонгоо аван гарч ирэхэд нь тосож, салоны зүгээс өөрт нь болон зургаан хүүхдэд нь гарын бэлэг гардууллаа.

“Батга Орхон” гэсэн хочоор нь хүмүүсийн сайн мэдэх В.Орхонлхамын ээж нь А.Ганхайч бүсгүйг ээжийнх нь оронд цэцэг барин тосоход зургаан хүүхдийн ээж А.Ганхайч нүдэндээ нулимстайгаар баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Би 19 настайдаа анхны хүүхдээ төрүүлж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө Алдарт эхийн нэгдүгээр одонгоо гардан авч байгаадаа баяртай байна. Сайхан байна. “Orkhon Beauty” салоны Орхоо эгчдээ маш их баярлалаа. Маш сайхан хамт олон байна. Ээжид нь бас маш их баярлалаа. Маш гоё үг надад хэллээ” хэмээв.

В.Орхонлхам “Манай салон нийгмийн хариуцлагын хүрээнд А.Ганхайч дүүгээ олж, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхдээ Одонтой ээжүүдийн группээс сонгож авсан. Алдарт эхийн нэгдүгээр одонгоо авах гэж байгаа, амьдралын идэвхтэй, мундаг ээжийг сонгож өгөөч гэхэд А.Ганхайч дүүтэй маань холбож өгсөн. Дүүдээ цаашдын амьдралд нь аз жаргал хүсье” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөө(203.91.119.147) 2021 оны 09 сарын 27

Орхонтой макс моллд хамт ажилладаг байлаа. . Мах моллын фитнесийн багш нарыг дуусгасан хүүхэн дээ ккк банзка гар шдээ бас

0  |  0
(103.212.118.245) 2021 оны 06 сарын 30

hitaduud ni urjeed mongoluud ni ustaad baigaam bish uu

0  |  1
Top