“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

2021 оны 05 сарын 30

Хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг  6-7, 8-9, 10-12 насны ангиллаар тавдугаар сарын 5-18-ны хооронд зохион байгуулсан. Уралдаанд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган, Хэнтий, Увс аймгуудаас авьяаслаг хүүхэд, багачууд оролцож, бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдийг тавдугаар сарын 19-23-ны хооронд spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авсан юм.

Олон нийтийн санал болон уралдаан зохион байгуулж байгаа комиссын бүрэлдэхүүний үнэлгээгээр уралдааны нийлбэр дүнг гаргалаа. Улмаар тэргүүн байр, дэд байр, гутгаар байр эзэлсэн авьяаслаг хүүхэд, багачуудад өнөөдөр шагналыг нь гардуулсан юм.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top