Говь-Алтайд нутагшуулж буй буганд сансрын дохиололт хүзүүвч зүүлээ

2021 оны 05 сарын 28

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Хантайширын нурууны "Буга нутагшуулах төв"-д нутагшуулж буй 3 настай Шарга /эр/ 4 настай Коко /эм/ нарт Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгээс сансрын дохиололт хүзүүвчийг зүүлээ.

Ингэснээр Төв аймгийн хустай нуруунаас нутагшуулсан буганы шилжилт хөдөлгөөн амьдралын идэвх зэргийг судлах бөгөөд шинжлэх ухааны томоохон  ач холбогдолтой судалгаа болох юм гэж өнөөдөр /2021.05.28/ БОАЖЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top