Далд уурхайн үйлдвэрлэл ирэх оны аравдугаар сард эхэлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөллүүдтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу улс төрийн нөхцөл байдал намжсан үед уулзаж, хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон. Уг уулзалтаас өмнө Монгол Улсын Засгийн газар, УИХ дотооддоо ойлголцлоо эцэслэн нэгтгэх шаардлагатайг Х.Нямбаатар хэлсэн.

Тухайлбал, Далд уурхайн зардлын хэтрэлт, 34 хувийн асуудал зэрэг гол асуудлууд дээр нэгдсэн байр суурьтай байх нь хэлэлцээг үр дүнтэй явуулахад чухал гэсэн байр суурьтай байгаа юм.

Тэгвэл “Оюу Толгой” компаниас далд уурхайн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг өгч байна.

Гүний уурхайн материал тээврийн дэд бүтэц 1-ийн ажил өнгөрсөн арванхоёрдугаар сард зарласан нарийвчилсан тооцооллын дагуу үргэлжилж байна. Тооцооллын дагуу тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхэлж, бүтээн байгуулалтын төсөв 6.75 тэрбум ам.доллар байна. Агааржуулалтын урд болон хойд амны болон бусад төлөвлөгөөт ажилд ажилчдын хөдөлгөөний хязгаарлалт сөргөөр нөлөөллөө. Харин бид Панел 1 болон 2-ын ажлыг урагшлуулахтай холбоотой нөлөөллийг судалж байгаа бөгөөд эргэн мэдээлэх болно.

Нислэгийн хязгаарлалт, Засгийн газраас тогтоосон хөл хорионы дэглэмүүд тэр дундаа 2020 оны арваннэгдүгээр сар, 2021 оны дөрөвдүгээр сард тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн төдийгүй уурхайн талбар дахь тархалтаас сэргийлж хоёр долоо хоног уурхай даяар хөл хорио тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг түр зогсоосон. Эдгээр нэмэлт хяналтын арга хэмжээнүүдийн үр нөлөө үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд үнэлэн тогтоох ажил өрнөж байна гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олз(103.212.116.68) 2021 оны 05 сарын 28

ЦАХИЛГААН станц нь ТАГ чимээгүй

0  |  1
Top