Иеллоустоун супер галт уул дэлбэрвэл юу тохиох вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Иеллоустоун супер галт уул дэлбэрсэн тохиолдолд Америк тивийг юу хүлээж буй талаар эрдэмтэд судалгаа хийжээ.

“Express” хэвлэлд бичсэнээр, байгалийн энэ аймшигт үзэгдэл асар их сүйрэл дагуулах ба юуны өмнө АНУ-ын нутагт дэвсгэрт асар хүчтэй цохилт өгнө гэж галт уул судлаач Робин Жорж Эндрюс ярьжээ. Гэхдээ галт уулаас цацагдах тунадас тив даяар нөмөрч, хотууд олон метр зузаан үнс нурманд хучигдах гэнэ. Харин Иеллоустоун дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт асар том хоолой үүснэ гэж тэрбээр онцолжээ.

Түүнчлэн, галт уулын дэлбэрэлтийн улмаас цахилгаан дамжуулах шугам гэмтэж, нуур цөөрөм бохирдож, хөдөө аж ахуйн салбарт томоохон асуудал үүсгэх гэнэ. Ийм гамшиг Хойд Америкийн эдийн засгийн сүйрүүлж, шинэ үеийн Их хямралын шалтгаан болно гэж эрдэмтэн үзэж байна.

Супер галт уулын дэлбэрэлт гарагийн хэмжээний галт уулын өвөл болоход хүргэж, улмаар нарыг халхаж, Дэлхийн агаар мандал хөрнө. Үүний улмаас хаа сайгүй ургац алдаж, олон улсын хүнсний хямрал бий болоход хүргэнэ.

Хамгийн том асуудал нь орчин үеийн хүн төрөлхтөн ийм хэмжээний байгалийн гамшигтай нүүр тулж байсан туршлага үгүйд байгаа юм гэж Эндрюс дүгнэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top