БНХАУ хиймэл дагуулын ухаалаг үйлдвэрлэлийг ашиглалтад оруулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац (CASIC) ухаалаг технологи ашиглан бага оврын хиймэл дагуул үйлдвэрлэх анхны шугамыг ашиглалтад орууллаа гэж баасан гарагт “China Daily” мэдээлжээ.

Тус хэвлэлийн мэдээллээр, аж үйлдвэрийн цогцолбор Ухань хотод байрлаж байна. Тус үйлдвэр жилд 240 хүртэл тооны тус бүр нэг тонноос бага жинтэй сансрын аппарат үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Үйлдвэрийн шинэ шугам цаг хугацаа болон хөдөлмөрлөх хүчний нөөцийг хэмнэх боломж олгохоос гадна шинэ технологийн ачаар хиймэл дагуул бүтээх үйл явц 40 хувиар хурдсах юм.

Тус цогцолборын байрлаж буй Уханийн сансрын аж үйлдвэрийн үндэсний бааз 68.8 кв. км талбайтай. Энд 30 тэрбум юань буюу 4.6 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүний жилийн үйлдвэрлэлийг хангах 100 гаруй үйлдвэр төвлөрчээ. Энэхүү цогцолбор өртөг багатай пуужин тээвэрлэгч, ялангуяа хатуу түлшээр ажилладаг “Күайжоу” тээвэрлэгчийг олноор үйлдвэрлэх зорилгоор байгуулагджээ.

CASIC корпорацын мэдээлснээр, энэ жилд БНХАУ дор хаяж 40 аппарат хөөргөж, үндэсний дэд амжилтаа эвдэх зорилго тавиад байна. Энэ үзүүлэлт ойрын жилүүдэд огцом нэмэгдэх ба үүнд хувийн арилжааны төслүүд ихээхэн үүрэг гүйцэтгэх аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top