DCI болон АН-ын хооронд байгуулсан гэрээнд юу тусгав?

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 24

АРДЧИЛСАН НАМ АНУ-ЫН РR-ЫН КОМПАНИТАЙ

50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

АНУ-ын Засгийн газрын мэдээллийн сан болон бусад олон нийтийн баримт бичгийг судалж, дэлхийн улс орнуудын Засгийн газар, компаниуд, хувь хүмүүсийн Конгресс, гүйцэтгэх засаглалтай холбоотой хууль бус мэдээлэл, лоббиг ил болгодог “Foreign Lobby Report” байгууллагын сайт дээр Хорват, Украин, Монгол тэргүүтэй улс, “Huawei Technologies”, “FGH Holdings”, “Tencent”, Тик Токийн эзэмшигч  “ByteDance”, “Alibaba” зэрэг компаниуд  АНУ-ын РR-ын компаниас дэмжлэг хүссэн тухай мэдээлжээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгогдсон нам буюу Ардчилсан намын РR компаниас дэмжлэг хүссэн тухай тус сайтад “Монголын гол сөрөг хүчин Ардчилсан нам ирэх зургадугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг “Монголын ардчиллын загвар” болгон сурталчлах зорилгоор DCI хэмээх PR хийдэг компанийг хөлсөлжээ. Гэрээ нь 50 мянган долларын өртөгтэй бөгөөд PR болон лобби нь хоёр сар үргэлжлэх юм байна. Энэ сарын 12-нд DCI-ийн гүйцэтгэх захирал Дуглас Гудиер болон Ардчилсан намын дэд дарга Цэвээндоржийн Туваан нар гарын үсэг зурж гэрээ байгуулжээ. Харин гэрээний өртөг болох 50 мянган ам.доллар DCI-ийн дэд ерөнхийлөгч Кевин Айверс, түнш Райан Грилло нарын дансанд орсон байна. Х.Баттулга нь өнгөрсөн жилийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр байгаа юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь МАН-ыг татан буулгах зарлигийг дөрөвдүгээр сарын 18-ны ням гарагт гаргасан билээ” хэмээжээ.

DCI болон АН-ын хооронд байгуулсан гэрээнд:

1. Зөвлөх нь захиалагчийн гэрээнд заасан болон бусад бичгээр өгсөн зааврын дагуу ажиллана.

2. Хугацаа 2021 оны зургаадугаар сарын 15-нд дуусна.

3. Үйлчилгээний хөлс 50 мянган ам.доллар. Зөвлөхийн өөрөөсөө гаргасан бусад зардлыг захиалагч нөхөж төлнө.

4. Зөвлөх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөр төлөх бол хоёр тал тохиролцож тухайн төлбөрийг захиалагчаас нэхэмжилнэ.

5. 100 мянган ам.доллароос бага төлбөрүүдийг нэхэмжилснээс хойш ажлын 10 өдрийн дотор, 100 мянган ам.доллароос их төлбөрүүдийг ажлын гурван өдрийн дотор захиалагч төлнө.

6. Талууд нийтэд ил болоогүй байгаа мэдээллийг нууцална. Үүнд үйл ажиллагаа, санхүү, мэдээлэл дата, стратеги, арга, техник, программ гэх мэт.

7. Захиалагч нь зөвлөхийг бүх төрлийн хариуцлагаас чөлөөлнө. Үүнд шүүхийн маргаан хуулийн хариуцлага орно.

8. Энэ гэрээ болон АН-аас өгөх ажлын заавар нь өмнөх бүх яриа хэлцлийг орлоно.

9. Энэ гэрээг Монгол Улсын хууль, шүүх биш АНУ-ын Ди Си хууль тогтоомжоор шийдвэрлэнэ.

 

DCI PR компанийн тухайд

DCI групп нь Америкийн Вашингтон хотод байрладаг АНУ-ын PR, лобби үйлчилгээ үзүүлэх, бизнесийн зөвлөх компани бөгөөд 1996 онд консалтинг хэлбэрээр байгуулагджээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн олон нийттэй харилцах чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Түүнчлэн тус  компани АНУ-ын томоохон корпорацууд, худалдааны холбоод, ашгийн бус байгууллага, боловсролын байгууллага, Засгийн газрын агентлаг зэрэгт нөлөөллийн үйлчилгээ үзүүлдэг байна. Үйлчилгээнүүд голчлон олон нийтэд нөлөөлөх болон нийгмийн сүлжээний вэбсайт дахь үйлчлүүлэгчдэд зориулсан кампанит ажил багтдаг аж.  DCI-ийг  2000 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жорж Бушийг ялалт байгуулахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Түүнчлэн 2002 онд Мьянмарт Ан Сан Су Чи тэргүүтэй улс төрийн хоригдлууд суллагдсаны дараа DCI тус улсын цэргийн хүчинтэй хамтарч ажиллаж, цэрэг армийнхан Ан Сан Су Читэй хэрхэн хамтарч буй талаар эерэг хандлагыг олон нийтэд түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.  Мьянмарын Засгийн газрыг төлөөлж цэргийнхэн тус компанид 348 мянган ам.доллар төлсөн байна. Тус компани Нигер, Пуэрто-Рико, Мьянмарын Засгийн газар болон өндөр албан тушаалтнуудтай хэд хэдэн удаа хамтрахаас  гадна дэлхийд тэргүүлэх томоохон компани, группүүдтэй тогтмол хамтарч ажилладаг байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.229.120.225) 2021 оны 04 сарын 24

Нэр хүндтэй эам байж ийм лобби компаэитай гэрээ байгууож, төрийэ эрхийг аууль бусаар авах гэж бна. Ичээч. Одоо танай нам сонгуульд орох эрх байгаа юм уу

0  |  0
Иргэн.(192.82.90.121) 2021 оны 04 сарын 24

Намайг дуурайхыг дэмжиж байна.

0  |  0
ЗОЧИН(103.57.93.125) 2021 оны 04 сарын 24

СОНГУУЛИАР АНУ -ТАЙ НЭГДЭН ОРОЛЦОХ Л ДУТААД БАЙЖ ДЭЭ НААД МӨНГӨӨ ХҮМҮҮСТ ӨГЧ БУЯНЫ АЖИЛ ХИЙСЭН БОЛ ДЭЭР БАЙЖ ДЭЭ

1  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 26

АН сайн үйлс хийжээ. Хар машинаар сонгууль луйвардсан коммунистуждын МАН бүлэглэлийг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

1  |  2
Tumur(64.119.27.6) 2021 оны 04 сарын 24

Bylaigaa delgelee

2  |  0
Женко(192.82.91.38) 2021 оны 04 сарын 24

Туваанаа одоо мэлзээд хэрэггүй. Бүх хүн наад сайтыг чинь олоод уншиж чадах хэмжээний болсон шүү дээ

2  |  0
Top