КОВИД | Төв аймагт хамгийн их буюу халдвар 606 боллоо

2021 оны 04 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.04.22)


Өнгөрөгч 24 цагт 10109 хүнээс ковидын PCR шинжилгээ авахад коронавируст халдварын 1264 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 27956 боллоо. Мөн хугацаанд 8 хүн нас барж, нас баралт 69 хүрсэн харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 14,258 боллоо. Эмнэлгээс 210, гэрийн хяналтаас 276 хүн эдгэрч гарлаа.

Эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа нийт 4127 хүн байна.

  • Хөнгөн-2338, (Нийт-56,7%),
  • Хүндэвтэр-1374, (Нийт-33,3%),
  • Хүнд-351, (Нийт-8,5%),
  • Маш хүнд-64, (Нийт-1,6%),

Мөн хугацаанд 8 хүн нас барж, нас баралт 69 хүрсэн харамсалтай мэдээ байна.

Өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

  • 1103 нь Улаанбаатарт (Нийт-24244),
  • Эмнэлгээс шалтгаалах халдавар 1 (Нийт-86),
  • Аймаг, орон нутагт 160 (Нийт-3133)тохиолдол бүртгэгдлээ.

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар+1245, (Нийт-24244)
  • Дархан-Уул+30, (Нийт-437)
  • Эрдэнэт+ 15, (Нийт-336)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-5)
  • Увс+0, (Нийт-26)
  • Ховд+4, (Нийт-197)
  • Хөвсгөл+1, (Нийт-62)
  • Завхан+49, (Нийт-129)
  • Булган+1, (Нийт-74)
  • Архангай+3, (Нийт-258)
  • Баянхонгор+0, (Нийт-81)
  • Өвөрхангай+13, (Нийт-208)
  • Сэлэнгэ+3, (Нийт-361)
  • Төв+36, (Нийт-606)
  • Хэнтий+1, (Нийт-53)
  • Чойр+0, (Нийт-37)
  • Дундговь+4, (Нийт-39)
  • Дорнод+0, (Нийт-22)
  • Сүхбаатар+0, (Нийт-143)
  • Дорноговь+0, (Нийт-59)
Top