NHL: Патрик Марло түүхэн рекорд тогтоолоо

2021 оны 04 сарын 20

Хойд Америкийн хоккейн лигийн Сан-Хосе багийн канад довтлогч, 2010, 2014 оны олимпын аварга Патрик Марло Вегас Голден Найтс багтай хийсэн тоглолтод хоккейн түүхэнд алтан үсгээр бичигдэх рекорд амжилт тогтоолоо.  
 

Энэ жил 41 настай Марло НХЛ лигт 1768 дахь тоглолтдоо оролцож, домогт Горди Хоуг гүйцлээ. Марло энэ 1768 тоглолтод 566 гоол оруулж, 630 оновчтой дамжуулалт өгсөн байна.

Энэ улиралд тэрээр 44 тоглолтод 4 гоол, 4 дамжуулалттай явж байгаа.
 


Марло 1997 оны драфтын хоёр номероор Сан-Хосе багт очсон. 2015/2016 оны улиралд Марло 1000 дахь оноогоо авч, Стэнлийн Цомын финалд шалгарч байсан. Энэ багт 19 улирал тоглосны дараа тэрээр 2017 онд Торонто Мэйпл Лифс багтай 18.75 сая ам.долларын 2 жилийн гэрээ байгуулж байлаа. Гэвч 2019 онд төрөлх багтаа буцан ирсэн юм. Дараа нь  Питтсбург Пингвинз багт хэдэн сар тоглоод 2020 оны аравдугаар сард Сан-Хосе Шаркс багтайгаа 700 мянган ам.долларын нэг жилийн гэрээ байгуулаад байв.  

НХЛ лигт хийсэн тоглолтын тоогоор Марлогийн ард Горди Хоу1767, Марк Мессье (1756), Яромир Ягр (1733) гэсэн дандаа томчууд бичигдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top