СБД: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэддээ хүнсний дэмжлэг олгов

2021 оны 04 сарын 07

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр /2021.04.06/ “Ковид-19” халдварын улмаас гэрийн тусгаарлалтад орсон 26 өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ.

Тусгаарлалтад байгаа иргэд нь дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабт шууд болон хорооны Засаг даргын Ажлын албаараа дамжуулан ар гэрийн аргагүй байдал, хүнсний дэмжлэг олгох тухай хүсэлтээ ирүүлсэн юм.  Хүсэлтийн дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөн хүнсний багцыг хүргэв.

Хүнсний дэмжлэгт хамрагдсан өрхийг хороодоор нь танилцуулбал: 3 дугаар хорооны  2 өрх,  4 дүгээр хорооны 2, 6 дугаар хорооны 2, 7 дугаар хорооны 1, 10 дугаар хорооны 1, 11 дүгээр хорооны 3, 12 дугаар хорооны 1, 15 дугаар хорооны 3, 16 дугаар хорооны 7, 18 дугаар хорооны 2, 19 дугаар хорооны 2 өрх байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top