ULAN-UDE vs. ULAANBAATAR тэмцээнд буриад шатарчид яллаа

2021 оны 04 сарын 04

Өчигдөр /2021.04.03/ Монгол, Буриадын Шатрын Холбоо хоорондын сайн хөршийн найрсаг шатрын онлайн тэмцээн боллоо.

Тэмцээнд шатарчид www.lichess.org вэбсайт дээр хоёр цагийн хугацаатай арена хэлбэрээр тоглож дүнгээ гаргасан юм. Буриадын баг 135-101-ээр ялалт байгуулж, тус багийн Антон Шомоев, Жамсаран Цыдыпов, Тамерлан Чындыгыр нар эхний гурван байрт шалгарлаа. .

Монголын баг:

1. Их Мастер Г.Мөнхгал

2. Их Мастер Д.Батсүрэн

3. ОУ-ын Мастер Ү.Агьбилэг

4. ОУ-ын Мастер С.Ган-эрдэнэ

5. ДШХ-ны ДМ Б.Тэнүүнболд

6. ДШХ-ны ДМ Х.Баясгалан

7. ДШХ-ны ДМ Д.Өнөрзул

8. Г.Тэнгүүндалай

9. Э.Хүслэн

10. Д.Монголжин

Буриадын баг:

1. Их Мастер Цыдыпов Жамсаран

2. Их Мастер Шомоев Антон

3. ДШХ-ны Мастер Дондуков Сэнгдорж

4. Тугарин Антон

5. ДШХ-ны Мастер Хубукшакшанов Эрдэм

6. Чындыгыр Тамерлан

7. Комиссарова Сойжина

8. Дармаева Номина

9. Сымбелов Роман

10. Тыхеев Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top