Эмч нарын цалинг ХОЁР ДАХИН нэмэгдүүлэхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Олон Улсын эмч нарын баярын өдөр өнөөдөр (2021.03.30) тохиож байна. Монголын эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлийн хороо (ҮЭХ)-ноос халдварын голомтод ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн урамшуулал харилцан адилгүй байгаа талаар "Цар тахал ба цалин хөлс" сэдэвт хэвлэлийн бага хурал, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэд "Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан шат шатандаа хүнд нөхцөл байдалд ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Гэтэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч, сувилагч, ажилтнууд тахлын битүү хувцастайгаар олон цагаар шинжилгээ авч, вакцин хийж, гадаа 24 цагаар ажиллах гэх мэт хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгааг хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэж байна. Бодит байдал дээр зарим тохиодлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.

Мөн цар тахлын хүнд цаг үед эмнэлгүүдэд 2021.01.01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд санхүүжилт өгөх болсон. Эмнэлгүүд санхүүжилтээ гүйцэд авах боломжгүй нөхцөл үүссэний улмаас ажилчдын цалин хөлс, урамшуулал хүртсэн түвшингээс буурах хандлага бий болж байна. Эмнэлгүүдэд "КОВИД-19" цар тахлын үед халдвартай иргэдийг эмчлэх ор бэлэн байлгах шаардлагатай болж, үүнээс үүдээд орны эргэлт буурсан. Энэ бүхэн санхүүжилтэд шууд нөлөөлж байна гэж үзэж болно. 

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд "КОВИД-19" халдварт өвчинтэй тэмцэн, жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа хирнээ нэг сард их эмчийн дундаж цалин 750,0-850,0 төгрөг, сувилагч болон дунд шатны мэргэжилтэн 620,0-720,0 төгрөг, эрүүл мэндийн ажилтан 470,0-500,0 төгрөгийн цалин авч байгаа нь амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Цар тахлын үед голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнууд олон сар гэр бүл, үр хүүхдээсээ хол тусгаарлагдахын зэрэгцээ ажиллах явцдаа халдвар авсан тохиолдлууд ч нэмэгдсээр байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дэлхийн олон улс оронд эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа онцгой анхаарч, тэдний цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлсэн жишээ олон байна. Жишээ нь, ОХУ "Ковид-19" цар тахалтай тэмцэн ажиллаж буй эмч, сувилагч нарынхаа үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлснээс гадна жилд нэг удаа 60-80 мянган рубль, асрагч, нийгмийн ажилтнуудад 15-25 мянган рубль олгож байна. Тайвань улс эмч нартаа 10 мянган юань, сувилагч болон багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүстэй 10 мянган юанийг олгож байна. 

Иймд Монгол Улсын Засгийн газарт хандан:
 

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
     
  2. Зарим эмч, ажилтнуудад олгогдоогүй илүү цагийн урамшууллыг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж, мэдэгдэл хүргүүллээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.78.199) 2021 оны 03 сарын 30

Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн ”Спутник” вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.

0  |  0
зочин(192.82.78.199) 2021 оны 03 сарын 30

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.78.199) 2021 оны 03 сарын 30

Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

0  |  0
зочин(202.179.25.159) 2021 оны 03 сарын 30

Цалинг нэмэх зөвөө. Ар гэрээс мөнгө авдаг тухайд гар цайлгах төдий мөнгө гадаад орнуудад ч байдаг зүйл

0  |  1
Лорх(192.82.88.149) 2021 оны 03 сарын 30

Цалинг нэмэх зөвөө, эмч нар өвчтөний ар гэрээс мөнгө хоол авдагаа больвол сайнсан, хэвшил болсон зүйд шүү

2  |  0
Top