1960-аад онд Монгол Улсын түүхэн барилгыг сэргээн засварлахад тусалсан минь

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Бичвэр ба зургийг Ли Жү Жүнь

1957 оны 6-р сарын эхээр манай улсын Соёлын яам болон Монгол Улсын холбогдох талуудын гарын үсэг зурсан "Хятад, Монголын соёлын хэлэлцээр" -ийн дагуу Соёлын яамнаас тодорхой чиглэл гарган, эртний барилгын сэргээн засварлагч Юү Мин Цянь инженер (Хятадын Соёлын Өвийн Академийн ууган ажилтан) болон энэхүү бичвэрийг бичигч миний бие (техникч) Өршөөлийг хөгжүүлэгч сүм (Чойжин ламын сүмийн. Музей), Зуны ордон (Богд хааны зуны ордон) гэсэн хоёр сүмийн барилгын оношилгоо судалгаа, сэргээн засварлалтын зураг төсөл хийхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорилоо. Судалгааны ажлын явцад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын асуудал хариуцсан зөвлөх ноён Ли олон талаар дэмжлэг үзүүлсэн. Монголын талаас Улсын төв музей нь манай мэргэжилтнүүдийн Монголд амьдрах, ажиллах хуваарийг зохицуулах үүрэгтэй байв.
 

Хятад  Монгол ажилчид сэргээн засварлалтын ажил дууссаны дараа Богд хааны зуны ордны Амгалан энхийн хаалганы урд хамтдаа зураг татуулав.   

Энэхүү нийтлэлийн зохиогч Ли Жү Жүнь ба инженер Юү Мин Цянь засварын ажил дээрЭнэхүү нийтлэлийн зохиогч Зуны ордон дах оффис дотор 1961 он

                                             

1957 оны намар Зуны ордны засварын ажлын даамал Баатар, Монгол хэлний орчуулагч Хандсүрэн нарын хамт.1960 он, Чойжин ламын сүм

1960 он, Зуны ордны хашаан доторАмгалан энхийн хаалганы засварын ажил дуусахын өмнө


Засварын бригадын дарга Ли Жин Чун /баруунаас 2т/, Монгол ажилчин Оюун /баруунаас 3т/, Зуны ордны засварын ажлын ахлагч даамал Жао Куан Фү /зүүнээс 1т/, Ян, Дуань өнгө будгийн мастер /зүүнээс 2-3т/

Тухайн үед Монгол улс архитектурын дурсгалыг хамгаалах тал дээр туршлагагүй байсан. Бидний сэргээн засварлах Буддын шашны 2 сүм хийд зөвхөн манаач харуул хүмүүстэй л байлаа. Чойжин ламын сүм, Богд хааны зуны ордон хоёулаа Манж Чин гүрний сүүл үед байгуулагдсан бөгөөд архитектурын хэв маяг болон хэлбэр хийц нь манай улсын хойд бүсийнхэнтэй үндсэндээ төстэй боловч Төвд сүм хийдийн деталь бас холилдсон байсан. Бидний ажилд туслахаар орчуулагч Хандсүрэн, Чойжин ламын сүмийн Лувсанбаатар,  Зуны ордны Чулуунбаатар нар байлаа. Гурван сар гаруй цогц бөгөөд нямбай шалгалт, судалгаа, хэмжилт зураглал хийсний дараа бид сэргээн засварлалтын ажлын урьдчилсан зураг төслийг боловсруулан Монголын талд хүлээлгэн өгч, даалгавраа амжилттай гүйцэтгээд 9-р сарын сүүлчээр Бээжин рүү буцсан билээ.

Нутагтаа эргэж ирэхэд “барууны үзлийн эсэргүүцэл” “бүрэн шинэчлэлт” “их урагшлалт” -ын хөдөлгөөн өрнөж Хятад улсын соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажил (голчлон судалгаа шинжилгээний ажил) үнэхээр завгүй байв. Хоёр жилийн дараа буюу 1959 оны 8-р сард Монгол Улсын Соёлын яамны сайд гэнэт Бээжинд ирж Юү Гун бид хоёрыг Монголд хурдан очиж сэргээн засварлалтын ажлаа эхлүүлэхийг санал болголоо. Тэр үед би цусан суулга өвчнөөр шаналж, эм ууж байсан хэдий ч Юү Гуныг дагаж яаран Улаанбаатарт хоёр дахь удаагаа ирэв. Монгол Улсад суугаа манай Элчин сайдын яамны нөхөр бидэнд “Энэ удаад Монголд ирэх эрхэм зорилго бол Монголын ардын хувьсгалын 40 жилийн ойгоос өмнө (1961 оны 7-р сарын 11-ний өдөр) хоёр сүмийг засварлах явдал юм” гэж мэдэгдэв. Юү Гун бид хоёрын ажлын хуваарилалт гэвэл тэрээр Монголын зураг төслийн хүрээлэнгийн оффист техникийн асуудал хариуцан ажилласан бол  би сэргээн засварлалт барилгын ажлын технологийг удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэж 2 сүм дээр байрлан ажиллаж байлаа. Хоёр сүмийн модон хийцийг засах ажлыг Чанчунь барилгын компани хариуцаж, сүм бүр нэг мастертай хоёулаа туршлагатай наймдугаар зэрэглэлийн мужаанууд байсан бөгөөд Монгол улсаас техникч, төсөвчин, бичээч томилсон.

Монгол орны уур амьсгал хуурай, хүйтэн байдаг бөгөөд хамгийн хүйтэн үед температур хасах 42 ° C хүрдэг. Чанчунь барилгын компаний ажилчид өвөл барилгын ажлыг явуулах үүднээс саравчин дотор пийшин мэт галт хана босгож, модон хийцийн засварын ажлыг зогсоолгүйгээр хийх боломжтой болов. Түүнчлэн барилгын ажлын чанарыг баталгаажуулах үүднээс шинээр солих том модон хэсгүүдийг урьдчилан хатаасан байх хэрэгтэй байсан бөгөөд газар дээр нь модны үртэс шатааж утаа гаргаж хатааж байв.

Гэхдээ Монголын талаас тусалж байсан барилгын компани нь зөвхөн орчин үеийн барилга байгууламжид тохирсон ажлын туршлагтай байсан бөгөөд мужаанууд нь тухайн мөчид хийнгээ суралцаж байлаа. Иймээс бид Хятад улсаас эртний барилгын модон хийцийг засварлах мэргэжилтэн урьж ажилуулахыг Монголын талд санал болгов. Улмаар 1960 оны зун манай улсаас сүм хийдийн барилгын сэргээн засварлалтын 25 мэргэжилтэн, үүний дотор ваарны ажил хийх 5 хүн, өнгө будгийн ажил хийх 18 хүн, сийлбэр зүмбэрийн 2 хүн сонгож авчраад нилээд далайцтай сэргээн засвар хийх баг бүрдэж би даргаар нь томилогдсон билээ.

Хүний нөөц болон техник технологи нь бүрэн гүйцэд болсон ч засварын ажилд шаардагдах их материалаас  модон бүтээцийн хангалтыг Монголоос шийдэж бусад хөх үнсэн ваар, маажин, шороон будаг  гэх мэт зүйлсийг Хятадаас авахаас өөр аргагүй болов. Ингээд 1960 оны 8-р сард намайг Хятад руу амрахаар буцахад сэргээн засварлалтанд шаардлагатай материалууд захиалж өгөхийг Монголын тал надад даалгав.

Хоёр сүм нь хоёюулаа доугүн-гүй бүтэцтэй, бага хэлбэртэй эртний сүмүүд боловч бидний ажлын угсралтын цар хүрээ, арга технологийн хувьд “бүхнийг хамруулж шийдвэрлэх” чиглэлтэй байсан. Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн асар хаалга ихээр хазайсан,  Зуны ордны Ёслолын асар хаалганы адармаатай олон давхар саравчууд модон бүтээц нь ялзарч доош суусан тул бүхлээр нь задлан буулгаж засварлах хэрэгтэй байв. Зуны ордны гол сүм (Лаврин) есөн жиентэй саравчтай, давхар дээвэртэй, масс ихтэй. Уг барилга бүхлээрээ хойшоо суусан тул татаж тэгшлэх болов. Мөн ихэнх барилгыг хуучин модон эдлэлийг хэсэгчлэн залгаж сэлбэсэн, дээврийн ваарыг нь задалж шинээр сольсон юм. Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн хөх тоосгон “Инби” хана / Чойжин ламын сүмийн Ямпай хаалга/ дээрх  "Тэнгисийг гаталж буй үхэшгүй мөнхийн хутгийг олсон найм”" бүхий тансаг ингэмэл сийлбэр нилээд муудсан тул эмтэрсэн, алга болсон хэсгийг сольж, засаж сэлбэсэн. Бараг бүх барилгын модон бүтээцийн өнгө будгийг сэргээн чимэглэж зурсан.

Сэргээн засварлалтаас онцлон дурдмаар ажлын нэг нь Ямпай хаалга -хөх тоосгон ханан дээрх ингэмэл баримал, сийлбэрийг сэргээн засах ажил юм. Хятадад үе үеийн эртний барилгын хөх тоосгоны сийлбэр чимэглэл бүтээх арга бол эхлээд шохойн зуурмагаар зуурмаг хийж хэвд цутгаад, дараа нь зууханд хийж шатаах явдал юм. Бидэнд тулгарсан онцгой нөхцөл байдал нь заавал заасан хугацаанд асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Монголд ирсэн хоёр мастер Бээжингийн баримлын үйлдвэрээс илгээсэн чулуун сийлбэрчид байсан бөгөөд тэд анх удаа цулгуй хөх тоосгон дээр товойлгон сийлбэр хийж үзсэн юм. Гэвч олон удаагийн туршилтын дараа тэд эцэстээ чадвараа эзэмшиж, цулгуй ханан дээрх 1/3 нь алга болсон "Үхэшгүй мөнхийн хутгийг олсон найм"  болон эргэн тойрны чимэглэлийг амжилттай засаж, үр дүн нь төгс төгөлдөр болжээ.

Сэргээн засварлалтын ажил бүтэн хоёр жил үргэлжилсэн. Зөвхөн өнгө будгийн ажил нь барилга бүрийг хамарсан бөгөөд энэ ажилд бид орон нутгийн 30 гаруй монгол ажилчин хөлсөлж ажиллуулсаны дийлэнх нь эмэгтэйчүүд, цөөхөн хэд нь уран зургийн талаар бага зэрэг мэдлэгтэй хөгшин эрчүүд байлаа. Хэлний бэрхшээл байсан ч, хүссэн зорилгодоо хүрэх хүртэл манай мастерууд нэгд нэгэнгүй газар дээр нь зааж сургангаа засварын ажлаа явуулсаар байв.

Их хэмжээний засвар хийсний дараа хуучирсан хоёр сүмийг эцэст нь хүмүүст цэвэр, энгийн түүхэн хэв маягаар үзүүлэв. 1961 оны 7-р сарын 11-ний өдөр Юү Гун бид хоёрт аз таарч, Монгол Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын зохион байгуулсан ардын наадмын хүлээн авалтын зоогонд уригдан оролцов. Явахаас өмнө Монгол Улс бидэнд гавьяаны үнэмлэх гардуулсан. Монгол Улсад ажиллаж байх хугацаанд манай улсын элчин сайдын яам бидэнд олон талаар тусалж заавар зөвлөгөө өгдөг байсныг бид одоо хүртэл санаж явдаг. 1961 оны 11-р сарын сүүлчээр бид 25 ажилчдынхаа хамт Бээжинд буцаж ирэв. Хятад улс анх удаа Монгол Улсын түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлахад мэргэжлийн тусламж үзүүлж төслийг амжилттай дуусгалаа.
 

1990 оны 9-р сард энэ нийтлэлийн зохиогч Богд хааны зуны ордон болон Чойжин ламын сүмд дахин ирэхдээ авсан зураг


ВИДЕО ҮЗЭХ
 

 

Эх сурвалж: БНХАУ-ын соёлын өвийн судалгааны институтээс хэвлэн нийтэлдэг “Хятадын соёлын өв” сэтгүүл 2010 оны 5 дугаар (中国文化遗产-China Cultural Heritage)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.76.95) 2021 оны 03 сарын 28

naad yambii hujaa saravch chini nurval nurna biz,dan hujaa zuragnuud baileeshd mongol geh yum yuuch baihgui...

0  |  1
(192.82.76.95) 2021 оны 03 сарын 28

ugaasaa nuguu bogsin urgumul huuhed ch geluu terniih ni huuhed nuguu hujam.enhsaihni huuhdiig gargasan gesen,tegeed naad hujaanuud chini bur bogd haant zasagtai bolii molii geed yavaj baisanda sayahan,nuguu teneg mongoluud ni dagaj shuuraal tsaana ni hujaanuud ezen chingis bogd mogd buun haan taij bur elbeg hujaa hurtel etseg eh ni uvuu ni ch biluu hoyon barag l haani tsustaio yum yarial,haa saigui haad noyodin uye zalgamjilagchid todorool baigaagui biluu teriig ni medehgui nuguu baahan shoohuuznuudig dunkuu mongoluud ni jinhene haad noyodin ur huuhduud geed oilgotson ,gaihaltai,

0  |  1
Засаг(202.179.27.171) 2021 оны 03 сарын 28

Сүм хийд засварлах нэрээр цусан суулга өвчин монголд оруулсан халдлага үйлдсэн хужаа байна. Үхчээгүй бол ял хэлэлцэх ёстой.

0  |  2
...(103.229.122.104) 2021 оны 03 сарын 26

Haha

1  |  0
Top