Завханы Улиастайд ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Завхан аймгийн Улиастай суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр (2021.03.24) 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.

Спортын байгууллагын томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарчээ.

Эдгээр иргэд өчигдөр "Завхан" буудалд байрласан бөгөөд "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна.

Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд өнөөдөр ийн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлээд байна. 

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарчээ. 

Эх сурвалж: ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.99) 2021 оны 03 сарын 25

Саун караоке жинхэнэ янзтай тараагч субъект

0  |  0
Засаг(202.179.27.171) 2021 оны 03 сарын 24

Юун амарч сувилуулах вэ арай сийрэгхэн тэнэг үү аан?

0  |  0
иргэн(192.82.88.42) 2021 оны 03 сарын 24

Юун ч Баар сав Саунсаг сэгнүүд вэ?АЖил удсан тэнүүлчингүүд.

0  |  0
Top