Шинжаан Уйгарт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Өнөөдөр өглөө (2021.03.24) БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, байгалийн үзэгдэл 360 мянган хүн амтай Хочэн хотоос зүүн өмнөд зүгт 252 км зайд болжээ. Газар хөдлөлтийн голомт 30 км гүнд бүртгэгдсэн байна.

Хохирлын талаарх мэдээлэл ирээгүй байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top