Хойд Солонгос Малайзтай дипломат харилцаагаа тасална

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

БНАСАУ иргэнийг нь АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэр гаргасны төлөө Малайзтай дипломат харилцаагаа тасална гэж Солонгосын мэдээллийн төв агентлагийн (KCNA) мэдээлжээ.

Пёньян Малайзын энэ шийдвэрийн төлөө Вашингтон хариуцлага хүлээх болно гэж сүрдүүлсэн байна.

Малайзын Дээд шүүх тус улсад байнга оршин суудаг БНАСАУ-ын иргэнийг мөнгө угаасан, олон улсын хориг арга хэмжээг зайлсхийн Пёньянд тансаг эд зүйлс нийлүүлсэн хэрэгт буруутган, АНУ-д шилжүүлэн өгөх шүүхийн шийдвэрийг давж заалдах хүсэлтийг хүлээн аваагүй байна.

2019 оны арванхоёрдугаар сард Малайзын шүүх Малайз улсад эхнэр, хоёр охины хамт 10 гаруй жил амьдарч буй Хойд Солонгосын иргэн Мүн Чхве Мёныг шилжүүлэн өгөх тухай АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хүсэлтийг хүлээн авчээ.

Хойд Солонгосын иргэн ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан тухай мэдээллийг нууцалж байна. Харин түүний өмгөөлөгч БНАСАУ-д далдуу модны тос, шар буурцаг нийлүүлсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top