Аврагчдын мэргэжлийн ур чадварыг сорилоо

2021 оны 03 сарын 09

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.

  Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар бүлгүүдын нийт 40 гаруй алба хаагч ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийн дэслэгч Г.Лхагвасүрэн захирагчтай I салааны хамт олон, дэд байрыг Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийн  дэслэгч Содномсамба захирагчтай II салааны хамт олон, гутгаар байрыг Эрэн хайх, аврах бүлгийн дэслэгч Т.Цэрэндорж даргатай хамт олон тус тус эзэллээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top