Зарим ухаалаг утсан дээр “WhatsApp” ажиллахгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 09

 

АНУ-ын “Facebook” компанийн “WhatsApp” мессенжер “iPhone” утасны хуучин загвар дээр ажиллахгүй болно гэж WABetaInfo портал мэдээлжээ.

“iOS 9” болон түүнээс өмнөх хувилбарын үйлдлийн систем бүхий утаснууд “iOS” үйлдлийн системд зориулсан аппликэйшны сүүлийн бета хувилбарыг дэмжихгүй гэнэ. Одоогоор “WhatsAp” албан ёсны эх сурвалж энэхүү мэдээллийг баталгаажуулаагүй байна.

“iPhone” утсанд зориулсан үйлдлийн системийн албан ёсны жагсаалтад “iOS 9” болон түүнээс хожуу үеийн хувилбаруудыг оруулжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн “WhatsApp” мессенжер “iOS 9” болон “Android 4.0.3” үйлдлийн системээс өмнөх хувилбаруудад ажиллахаа больсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top