Египетэд эртний шар айргийн үйлдвэр олжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

Египет, АНУ-ын археологичдын хамтарсан баг Египетийн Сохаг мужид эртний Абидос хотын хойд хэсэгт одоогоор дэлхийд хамгийн эртнийх байх боломжтой шар айраг нэрэх газрыг олжээ.

Тус улсын Эртний өвийн хэрэг эрхлэх яамны мэдээллээр, шар айраг нэрэх газар нь таван мянган жилийн өмнөх үе буюу Нармер фараоны үед хамаарах гэнэ. Шар айргийн үйлдвэр тус бүр 20 метр урт, 2.5 метр өргөн найман хэсгээс бүрдсэн бөгөөд хэсэг тус бүрт ус, буудайг халаахад зориулагдсан 40 ширхэг шаазан сав байжээ.

Судлаачдын үзэж буйгаар, тус үйлдвэр нэг удаад 22.4 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top