"Ковид-19" халдварын шинжилгээнд 62.646 төрийн албан хаагч хамрагдлаа

2021 оны 02 сарын 11

2021 оны хоёрдугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд коронавируст "Ковид-19" халдварын шинжилгээнд нийт 808 байгууллагын 62.646 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, яам, төрийн захиргааны 104 байгууллагын 27.431 ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах ажилд ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 208 резидент эмч нар ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, төрийн захиргааны байгууллага, мөн төрийн болон нийслэлийн өмчит орон нутгийн 704 байгууллагын 35.215 ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулсан байна. Тус шинжилгээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, НЭМГ-ын явуулын тандалт илрүүлэгийн 70 баг, 24 шинжилгээний төвөөр дамжуулан зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top