Гадаадад байгаа монголчууд 5-р сарын 30-31-нд саналаа өгнө

2021 оны 02 сарын 09

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг Төв комиссын саналыг харгалзаж 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг эцэслэн батлав.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.212) 2021 оны 05 сарын 30

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол адгийн луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН намын дарга Доржханд, ХҮН намаас нэр дэвшигч Энхбат нар бол гадаадын банкны эзэдтэй холбоотой, гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Доржханд, Энхбат нараас болгоомжлогтун монголчуудаа.

0  |  0
g(24.252.135.173) 2021 оны 02 сарын 10

Ih hurliin songuuliar gadaadad baigaa Mongolchuudiin sanaliig avahgui baisan odoo u boloov

0  |  0
Монголд(202.179.27.198) 2021 оны 02 сарын 09

Монголд ямар ч хэрэггүй зөвхөн коммунистуудад ашиглагддаг Сонгуулийн ерөнхий хороо нэгч хуйвалдааны байгууллагыг тарааж төсөв хэмнэх юмсан.

0  |  0
Top