КОВИД-19 шинэ ШИНЖ ТЭМДЭГ илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Эрдэмтэд хэл дээр жижиг тууралт, цэврүү гарах нь коронавирусний халдвар авсны шинж тэмдэг болохыг анхааруулжээ.

“The British Journal of Dermatology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүдийн 25 хувьд амны хөндийн зовуурь бий болжээ. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн хэл дээр жижиг цэврүү, тууралт гарч, улмаар үрэвсэх, хавдах зэрэг шинж тэмдэг түгээмэл илрэх болсон байна. Түүнчлэн, эрдэмтэд  судалгааны явцад сүүлийн үед түгээмэл ажиглагдаж буй  коронавирусний халдварын шинж тэмдгүүдийг тогтоосон байна. Тухайлбал, коронавирусний шинжилгээ сөрөг гарсан ч амтлах чадвар алдагдах, шүдээ хавирах, буйлнаас цус гарах, ам хатах зэрэг шинж тэмдгүүд амны хөндийд илэрч байна.

Халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүд үнэрлэх, амтлах чадвараа сэргээхийн тулд өдөрт хэд хэдэн удаа 20 секундийн хугацаанд төрөл бүрийн үнэрийг тодорхойлох дасгал хийхийг шинжээчид зөвлөж байна. Үүний тулд сармис, синамон зэрэг хурц үнэртэй зүйлсийг  үнэрлэснээр тухайн эрхтнийг идэвхтэй ажиллуулдаг байна. Үүнтэй зэрэгцэн амтлах чадвар аажмаар мөн сэргэх аж.

Top