Батсүмбэрийн улсын асрамжийн газрын наснуудад хүмүүнлэгийн тусламж хүргэлээ

2021 оны 01 сарын 29

Геронтологийн үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Коронавируст халдварын цар тахлын хөл хорионы үед олон нийтэд тулгуурласан настны цогц тусламж үйлчилгээг гэр эргэлтийн замаар нэвтрүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаа.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төвийн гэрийн тусламж үйлчилгээний эмч мэргэжилтэн харьяа дүүргийн гериатр эмч болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэнтэй хамтарч 2020 оны 09 сарын 20- 10 дугаар сарын 30 хооронд нийслэлийн 7 дүүрэгт амьдарч байгаа хавсарсан архаг өвчтэй эмзэг бүлгийн ахмад настанд 6895 гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж коронавируст халдвараас сэргийлэх /санитол, тамедин, амны хаалт/ дархлаа сэргээх / амин дэмүүд, салимон/, памперс бүхий гарын бэлэг болон 4 бүлэг, 8 төрлийн мэдээлэл сургалт сурталчилгааны материалыг багтаасан сонинг настан тус бүрт хүргэн өгсөн.

Коронавируст цар тахлын халдварыг дотооддоо алдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосноос хойш  түр хугацаанд завсарлаад байсан гэрийн тусламж үйлчилгээ дээрх эмзэг бүлгийн настнуудад тусламж үйлчилгээг тасралгүй хүргэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилготойгоор халдвар хамгааллын чанд дэглэмийг баримтлан эмзэг бүлгийн настан хүмүүст тусламж үйлчилгээг тасралтгүй хүргүүлж байна. Дээрх хугацаанд нийт 500 настанд гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мобайл оношилгоог үзүүлж ажиллав.

Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 01 сарын 27-ны өдөр Батсүмбэрийн улсын асрамжийг газрын асруулагчдад 155 асруулагчдад эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээгээр коронавируст халдвараас сэргийлэх гарын бэлэг, асаргааны хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис бүхий хүмүүнлэгийг багцыг хүргэн өгч ажиллав.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top