"PUBG Mobile" тэмцээний залуусаас 40 биш 5 хувийн татвар авна

2021 оны 01 сарын 28

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын "Zeus" баг амжилттай оролцож, гуравдугаар байр эзлэн 100,000 $ шагнуулсан. Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл сошиалд гарсан байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг. Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тэгэхээр "Zeus" багийн залуус шагналаасаа 40 биш 5 хувийн татварыг эх орондоо төлөх нь ээ.

Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг гэдгийг ингээд мэдэж авлаа.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн залуустаа баяр хүргэе.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол улсын иргэн(124.158.82.22) 2021 оны 01 сарын 29

Олон улсын тэмцээнд ялсан бас татвар өгөх гэж байгаа юм чинь Олимпын аварга түвшинбаярт өгсөн шиг энэ хэдэн залуусдаа мөн адилхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг өгөх хэрэгтэй.

1  |  0
Уралд(202.179.26.3) 2021 оны 01 сарын 30

Уралдаан тэмцээнээс олсон биш шагнуулсан тул татвараас чөлөөлөх хэрэгтэй. Байнгын орлого биш ш дээ.

1  |  0
Зараа(124.158.82.98) 2021 оны 01 сарын 30

Ёс төртэй угтаж авахаа бодоочээ, чадлаараа олсон мөнгийг нь юуны түрүүн өлөнтөж хараад авахаа л бодоод байх, ичээчээ, татварынхаан

1  |  0
Top