ESPORT: Монголын "Zeus" баг тэмцээнийг тэргүүлж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Дубай хотноо явагдаж буй PUBG Mobile Global Championship тэмцээнд оролцож буй Монголын "Zeus" баг 16 багийг тэргүүлж эхэллээ.

Эхний өдрийг сүүлээсээ гуравт өндөрлүүлж, хоёр дахь өдөр найм руу ахисан бол энэ цаг мөчид нэгдүгээр байранд 204 оноотойгоор бичигдэж эхэллээ.

Гайхалтай тоглолтыг үзүүлж манай багийн хувьд одоо хоёр раунд үлдээд байна.

Өнөөдөр (2021.01.26) тэмцээний ялагч тодорно. 

Хэрвээ тэд энэ байр сууриа хадгалж чадвал 700,000 ам.долларын эзэд болж, Дэлхийн аварга болох юм.

Эх сурвалж: Mongolian Esports Association

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.188.244) 2021 оны 01 сарын 26

Амжилт

6  |  1
Top