Өнөөдөр “Gobi challenge-2020” реалити шоу үзэгчдийн хүртээл болно

М.Бүүвэй | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, хоёр бөхт тэмээний хосгүй үнэт өв соёлоор дамжуулан Монгол Улсыг хилийн чандад сурталчлах томоохон зорилготой “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлгийн анхны дугаар өнөөдөр /2021.01.09/-ийн 20:30 цагаас зөвхөн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Gobi challenge-2020” реалити шоуг "Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхтгэн үндэсний шинэ контентийг цогц хэлбэрээр сурталчлан таниулахаар ажиллаж байгаа аж.

“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоунд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч оролцон Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялсан юм.  

ВИДЕО ҮЗЭХ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top