Муки Саги Оны шилдэг ИППОН ялалтын эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдгүүдээ тодрууллаа. Цар тахлын улмаас энэ жил тэмцээн уралдаан цөөхөн байсан тул 2019-2020 оны улирлын дүнгээр гаргасан байна.

“IJF AWARDS 2020” шагналыг Шилдэг дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй жүдоч, шинэ од, шилдэг иппон төрлүүдэд олголоо. Ёслол онлайнаар явагджээ.

Оны шилдэг ИППОН ялалтад Японы Ёоко Оно, БНСУ-ын Гуак Дун Хан, Израилын Муки Саги, Канадын Шади Эль Нахас, Италийн Одетте Жуффрида нар өрсөлдөж, Муки Сагигийн ялалт шилдгээр шалгарлаа.  

Муки Саги 2019 оны Tel Aviv Grand Prix тэмцээний финалд Болгарын Ивайло Ивановыг иппон ялсан ялалт ийнхүү шилдэгт тооцогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top