Францад гурав дахь удаагаа том жагсаал боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Францад хэд хэдэн хотод иргэд эрх баригчдынхаа санаачилсан "Дэлхийн аюулгүй байдлын тухай" хуулийн төслийг эсэргүүцэн жагслаа. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд 26417 хүн оролцсон байна. Францын нийслэл Парис хотод 5000 орчим хүн жагссан бол энэ сарын эхээр улс даяар болсон өмнөх жагсаалд 133 мянга гаруй хүн оролцжээ. 

Бямба гарагийн жагсаалын үеэр цагдаа нар 164 хүнийг баривчилсан байна. "Дэлхийн аюулгүй байдлын тухай" хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Францад гурав дахь удаагаа болж байгаа нь энэ юм. Жагсагчид уг хуулийн төслийн цагдаа нарын нүүр царайг тод харуулсан гэрэл зургуудыг интернэтэд байрлуулж, тэдний хаяг, овгийг оруулсан хүмүүст өндөр торгууль, хорих ял оноох тухай заалтыг эсэргүүцэж байгаа аж. Энэхүү заалт нь үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөнд халдаж байна гэж францчууд үзжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.194) 2020 оны 12 сарын 13

зөв

0  |  0
Top