Энэ өдөр түүхэнд: Жон Ленноны алдарт эшлэлүүд

2020 оны 12 сарын 08

1980 оны 12 дугаар сарын 8-нд  буюу 40 жилийн өмнө домогт The Beatles хамтлагийн алдарт Жон Леннон алуурчны гарт амиа алдсан билээ. Дуучин, хөгжийн зохиолч, улс төрийн зүтгэлтэн, уран зураач, зохиолч түүнийг ганц үгээр тодорхойлох боломжгүй. Ингээд XX зууны хамгийн алдартай эрхмүүдийн нэг түүний амьдралын дүрэмтэй танилцъя.

“Хэрэв та ямар нэг агуу зүйл хийгээд хэн ч тоохгүй байвал бүү гунь. Нар мандах бол дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй зүйл. Гэхдээ ихэнх хүн энэ үеэр унтаж байдаг”

“Эр хүнийг хөдөлгөх гол зүйл бол эмэгтэйчүүд. Хэрэв эмэгтэй хүн байгаагүй бол Наполеон ч гэсэн жирийн нэг тэнэг байх байлаа”

“Таашаал аван дэмий өнгөрүүлсэн цагийг дэмий өнгөрүүлсэн гэж тооцдоггүй”

“Намайг 5 настай байхад ээж минь амьдралын хамгийн чухал зүйл бол аз жаргалтай байх гэж сургадаг байлаа. Сургуульд ортол багш “Том болоод ямар хүн болохыг хүсэж байна” гэж асуулаа. Би аз жаргалтай гэж хариултал багш чи асуултыг ойлгосонгүй гэж билээ. Харин би багшдаа “Та амьдралыг ойлгоогүй байна” гэж хариулсан”

“Чамайг элдэв төлөвлөгөө зохиож байх хооронд урсан өнгөрч байдаг зүйлийг амьдрал гэдэг”

“Миний биеийн нэг хэсэг нь намайг жирийн азгүй амьтан гэж тооцдог бол нөгөө хэсэг нь Бурхан гэж үздэг”

“Би үхэхээс айдаггүй, үхэлд итгэдэггүй. Үхэл гэж нэг машинаас нөгөөд суухыг хэлдэг”

“Би хэзээ ч агуу сайхан бүтээл туурвина гэж бодож, төлөвлөж байгаагүй. Би зүгээр л биччихсэн”

“Христийн шашин устан алга болно. Надтай маргах хэрэггүй, миний зөв. Бид одоо Иусусээс илүү алдартай байна. Рок-н-ролл, христийн шашин хоёрын аль нь түрүүлж алга болохыг би мэдэхгүй. Иусус бол муулаад байхаар хүн биш, харин түүнийг дагагчид тэнэг. Тэд түүний сургаалыг гажуудуулснаас Христийн шашин мөхөж байгаа юм”

“Хэрэв хүн болгон шуудайн дотор ажилладаг бол тэднийг гадна төрхөөр нь биш хийсэн ажлын чанараар нь дүгнэх байлаа”

“Хэн ч надад секс гэж юу болохыг тайлбарлаагүй. Би сексийн талаар хана, хашаан дээр бичсэн үгнүүдээс мэдэж авсан”

“Бид дэлхийг өөрчлөхийг хүссэн ч чадсангүй. Өмнөд Африкт зэр зэвсэг худалдсан хэвээр, хар арьстнуудыг гудамжинд алсан хэвээр байна. Хүмүүс ядуу зүдүү амьдарсаар байна. Хэдэн баячууд Лондоны гудамжаар ганган хувцастай тэнэсэн хэвээр үлджээ. Би Битлз гэдэг домогт итгэхээ болилоо”

“Үнэнч шударга хүнд олон найз байдаггүй. Гэхдээ тэр цөөхөн найз нь жинхэнэ андууд байдаг”

“Өөрийнхөө насыг он жилээр биш анд нөхдөөрөө тоол. Амьдралаа нулимсаар биш инээмсэглэлээр хэмж”

“Бид аз жаргалыг эрж хайгаад өөрсдийгөө олсон”

“Хайр дурлал, дэлхий ертөнц мөнх юм”

“12 настай байхдаа би өөрийгөө галзуу амьтан уу, суут хүн үү гэж боддог байлаа. Сэтгэцийн эмнэлэгт хэвтээгүй байгаа болохоор би суутан болж таарсан”

“Агуу суутан байх нь галзуурлын оршин тогтнох нэг хэлбэр юм”

“Би өөрийг байгалиас заяасан зохиолч гэж үздэггүй. Би бол байгалиас заяасан сэтгэгч юм”

“Хэрэв чи ганцаараа мөрөөдөж байгаа бол тэр чинь зүгээр л мөрөөдөл. Харин олуулаа хамтдаа мөрөөдвөл бодит байдал болон хувирна”

Хатан хааны үзсэн тоглолт дээр “Хямд суудалд сууж байгаа хүмүүс алгаа ташна уу. Харин бусад нь үнэтэй алмаз эрдэнүүдээ дуугаргана уу” гэж хэлж байв.

Детройтод “Битлз” хамтлагийг устгах хөдөлгөөн үүсэн талаар юу бодож байна гэж асуухад “Бид хэдийн Детройтыг устгах ажиллагаа эхлүүлсэн” гэж байлаа.

“Элвис Преслигээс өмнө юу ч байгаагүй”

“Рок-н-ролл үүрд мөнх. Яагаад гэвэл энэ хөгжим маш энгийн, илүү дутуу зүйлгүй. Нэг үгээр хэлэхэд жинхэнэ урлаг”

“Намайг гэнэт авьяасаа нээсэн гэж бүү бод. Би хөдөлмөрлөсөн”

“Нүдээ аниад юу ч харахгүй амьдрах хялбархан”

“Шороонд булагдах тэр үед чинь хүн болгон чамд хайртай болсон байдаг”

“Бурхан бол бид өөрсдийн зовлон шаналлаа хэмждэг хэмжүүр юм”

“Амьдралын авч одож байгаа зүйлсийг дуу хөгжим эргүүлэн авчирдаг”

“Өнгөрсөн үедээ очмоор байна уу гэсэн асуултад би “Нэг удаа тэнд байсан. Хангалттай” гэж хариулдаг”

“Чиний хэнд хайртай байх хамаагүй. Хаана, хэзээ, хэрхэн хайрлаж байгаа чинь ч хамаагүй. Хамгийн гол нь чи хайрлаж, дурлаж байна гэдэг л чухал”

“Өөрийнхөө тухай бичих дуртай. Яагаад гэвэл би өөрийгөө дэндүү сайн мэднэ”

“Хэрэв чи ухаантай бол бүгд үзэн ядна. Хэрэв тэнэг бол бүгд доромжлон, гутаана”

“Бид Иусусээс илүү алдартай боллоо. Тиймээс Рок бол шинэ шашин гэж мэдэгдье”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэр(202.179.25.144) 2020 оны 12 сарын 09

Тэр гайхамшигтай Битлзийг бүтээгчдийн нэг байсан. Түүнийг ухаан муутай өөр юу ч байхгүй хов хоосон толгойтой этгээд буудан хороосон билээ.

0  |  0
Top