Гэрээсээ хөгжье, төлөвлөе, ажиллая

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Covid-19 цар тахлын нөлөөлөл бүх зүйлд бий болж буй энэ үед зайнаас ажиллах, төлөвлөх, хөгжих ур чадвар, хэрэгцээ шаардлага хүн бүрийн өмнө нүүр тулж байна.

Бүх төрлийн салбар тэр дундаа бизнесүүдийн хувьд үйл ажиллагаагаа цахим горимд шилжүүлэх, хөдөлмөр эрхлэгчдийн хувьд гэрээсээ үр бүтээлтэйгээр ажлаа үргэлжлүүлэх шардлагатай болж буй энэ нөхцөл, сорилтуудыг эрсдэл байгатай даван туулж, шинэ ур чадвар, мэдлэг, туршлагаа ахиулах боломжийг хүн бүр эрэлхийлж байгаа энэ үед “Стартап Маркетинг Спэйс” төвийн сургалтын баг нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “#ГЭРЭЭСЭЭ - ОНЛАЙН ХӨТӨЛБӨР”-ийг эхлүүлж, эхний элсэлт амжилттай үргэлжилж байна.

Уг хөтөлбөр нь хөл хорионы үед хувь хүн болон бизнес эрхлэгчдийг зайнаас дэмжих, идэвхжүүлэх, хөл хорионы үед хэт их стресс, цочролд өртөлгүйгээр сорилтуудыг бүтээмжтэйгээр даван туулахад зориулсан практик, 100% онлайн хөтөлбөр юм.
 

 

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
 

  • Гэрээсээ ажиллаж байгаа, бизнесээ явуулж байгаа, хөгжихийг хүсэж байгаа хэн бүхэн хамрагдах боломжтой.


ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?


Бүртгүүлэх + Төлбөр төлөх + Тусгай группт орох + Илгээсэн холбоосоор хөтөлбөрт хамрагдах

Hөтөлбөрийн 2 дахь элсэлт бүртгүүлэх https://web.facebook.com/events/206297607749620


ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
 

  • Нээлтийн хэлэлцүүлэг #1 - ЯАГААД БИД ОДОО ХӨГЖИХ, ТӨЛӨВЛӨХ, АЖИЛЛАХ ЁСТОЙ ВЭ?

Эхний өдөр:
 

  • Хувь хүний өндөр бүтээмжит дадал, аргачлалууд
  • Хувь хүний төлөвлөх ур чадвар
  • Зайнаас ажиллахад анхаарах зүйлс

Хоёр дахь өдөр:
 

  • Хувь хүний өндөр бүтээмжит дадал, аргачлалууд #2
  • Covid-19 хямралуу? боломжуу?

Гурав дахь өдөр:
 

  • Хувь хүний өндөр бүтээмжит дадал, аргачлалууд #3
  • Business 5N

Дөрөв дахь өдөр:
 

  • Covid-19 үеийн санхүү, удирдлага
  • 2021 оны бизнесийн төлөвлөгөө гаргахад юун дээрээ анхаарах вэ?

Тав дахь өдөр:
 

  • Бизнесдээ ашиглах технологийн шийдлүүд
  • Гэрээсээ хэлэлцүүлэг: Covid-19-ийн дараа цаашид бид юу хийх вэ?

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.12) 2020 оны 12 сарын 04

Монголоор дүүрэн их дээд сургууль төгссөн хүмүүс, бид хөгждөггүй ээ . ЮМ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙЖ ХӨГЖИХГҮЙ БОЛ БИД АЗИДАА ХАМГТЙН ЯДУУ УЛСАД ТООЦОГДОХ БОЛЛОО

0  |  1
Top