Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж, Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн А/697 дугаартай захирамж гарлаа.

Онцгой комиссын хурлаас гарсан  хэд хэдэн шийдвэрийг иргэдэд танилцуулж байна.

Үүнд:
 

1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үргэлжилж байсан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл тогтоов.
 
2. Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх ресторан, баар, караоке, нийтийн хоолны бүх төрлийн үйл ажиллагааг зогсоогоод байсныг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл үргэлжлүүлэх
 
3. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц,  дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан тэмцээн, фитнес, саун гэх мэт) -г 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл зохион байгуулахгүй байх
 
4. Эрдэнэт хотын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 1, 3, 5, 7, 9-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 12 дугаар сарын 2, 4, 6, 8, 10-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулах
 
5. Тусгай болон стратегийн байгууллагад ажилладаг албан хаагчдын тээврийн хэрэгслийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цагийн хооронд зөвхөн гэр-ажил-гэр гэсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцуулна. /урд салхины шилэн дээр байгууллагын эмбелем лого байршуулсан байх/
 
6. Гэр хорооллын хэсэгт байрлалтай нийтийн халуун усны газрыг 09.00-20.00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэм баримтлан, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах
 
7. Авто дугуй засварын газруудыг нэг удаад 5-аас илүү тээврийн хэрэгсэл болон иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах
 
8. Барилгын материал, хүнсний зах, худалдааны төв, барааны зах,  хүргэлтийн үйлчилгээний байгууллага,  нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний үйл ажиллагаанд мэргэжлийн багтай хамтран эрсдэлийн үнэлгээг хийж, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг үе шаттай нээх
 
9. Олон нийтэд худал мэдээлэл, цуурхал тараасан, захирамжийн заалтуудыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцож, иргэдэд мэдээлж байхыг Цагдаагийн газрын даргад даалгалаа.

Top