ЦАГ АГААР: Өнөөдөр Сүхбаатар аймгийн нутгийн өмнөд хэсгээр ахиу хэмжээний цас орно

2020 оны 11 сарын 18

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 19-нөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 18-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын  нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө  баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 21-нд нутгийн зүүн хэсэг, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн уулархаг нутаг,  Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top