“Apple” компани iPhone 12 асуудалтай болохыг хүлээн зөвшөөрлөө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Шинэ загварын iPhone 12 утас сонсголын аппаратын ажиллагааг тасалдуулж болзошгүй гэж АНУ-ын “Apple” компани мэдэгджээ.

Сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан iPhone 12 утас болон дагалдах хэрэгслүүд гаднын шуугиан эсвэл огцом чанга шуугиан гаргаж магадгүй гэж тус компани анхааруулсан байна. “Apple” компанийн инженерүүд шинэчилсэн загвар гарахад энэ хүндрэлийг шийднэ гэж амлажээ. Үүнээс өмнө iPhone 12 загварын хэрэглэгчид шинэ загварын утасны корпусын хэлбэр хэрэглэхэд таатай бус байна гэсэн гомдол гаргасан байна. “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүний корпусын хурц ирмэг алганд мөр үлдээхээс гадна гарын алгыг зүссэн тохиолдол хүртэл гарч байжээ.

Өнгөрсөн сарын 13-нд “Apple” компани iPhone 12, iPhone 12 Mini, iPhone 12 Pro мөн iPhone 12 Pro Max зэрэг дөрвөн шинэ загвар танилцуулсан билээ. Эдгээр загвар бүгд 5G сүлжээг дэмждэгээс гадна A14 Bionic процессороор тоноглогджээ. Энэхүү процессор нь тус компанийн түүхэн дэх хамгийн хүчтэй процессор юм гэж тус компани мэдэгдсэн билээ. iPhone 12 загварын камер нь гэрлийн өөдөөс зураг авах боломжийг бүрдүүлсэн HDR 3 шинэ үйлдэлтэй. Шинэ загварын чихэвч, цэнэглэгчийг тусад нь борлуулах гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэр (202.179.25.144) 2020 оны 11 сарын 17

Гэр хороололд монгол гэр нэртэй эсгий оромжинд амьдардаг хүмүүст энэ халдварт тахлын үед эрсдэл асар их байна. Модон жорлонд орсон гутлаараа оромжныхоо хойморт гарч суудаг зарим нь тэр гутлаа дэрлээд унтдаг гэж байгаа. Гараа зөв угаалаа ч угаадас нь эрсдэл дагуулна. Бүх үйл ажиллагаа нь жижигхэн дугуй орон зайд явагддаг хоцрогдсон сууцыг малчид ч тоохоо больсон шүү

0  |  0
Top