ӨНӨӨДӨР: "COVID-19"-ийн талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

07:00 цагт

  • АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар, хууль зүйн ухааны доктор Ж.Батсайхан агсныг эцсийн замд нь үдэх ёслол болно.

09:00 цагт

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

09:30 цагт

  • "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-т зориулсан Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99010248, 93053553

11:00 цагт

  • "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
  • Тархины саажилт, тархины эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний түвшинг сайжруулах шаардлагатай байгаа талаар “Эрхэм нандин сувд”, "Итгэлийн мод", “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага болон эцэг эхчүүд нэгдэж хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт

  • "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад суралцах 59 оюутанд батламж гардуулах ёслол болно. Утас: 80060832

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top