НМХГ: Газрын даргын дэргэдэх зөвлөлийн аравдугаар хуралдаан боллоо

2020 оны 10 сарын 30

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн аравдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Хуралдааныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун удирдан явууллаа.Тус хуралдаанаар 3 асуудал хэлэлцлээ.Хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөөний 10:00 цагт эхлэв.

Нэгдүгээр асуудал:

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах агуулахуудад хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Хоёрдугаар асуудал:

Барилгын материалын үйлдвэрүүд, хайрга, дайрга, элс, шаврын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Гуравдугаар асуудал:

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах агуулахуудад хийсэн хяналт шалгалтын тухай Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.Энхтөр танилцууллаа.

Аж ахуйн, нэгжийн төлөөлөл

Барилгын материалын үйлдвэрүүд, хайрга, дайрга, элс, шаврын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал танилцууллаа.

Аж ахуйн, нэгжийн төлөөлөл

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Батбаатар танилцууллаа

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top