НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардал 1.09 их наяд ам.долларт хүрнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

 

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын 2020 оны нийт зардал нэг их наяд 92.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж НАТО-гийн цэргийн зардлын талаарх илтгэлд дурджээ. Энэ нь 2019 оны зардалтай харьцуулахад 61 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

АНУ-ын зардал 784.95 тэрбум ам.доллар, Европ болон Канадын нийт зардал 307.57 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. 2019 онд Европ болон Канадын батлан хамгаалах салбарын нийт зардал 30.138 тэрбум ам.доллар байжээ.

Коронавирусний цар тахлыг үл харгалзан НАТО-гийн гишүүн Европын орнууд болон Канадын цэргийн зардал өссөн хэвээр байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг онцолсон байна. Энэ хандлага сүүлийн зургаан жил дараалан ажиглагдаж байна. Энэ жил тус салбарын зардал 4.3 хувиар өссөн бөгөөд энэ хандлага үргэлжлэх төлөвтэй гэж тэрбээр тодруулсан байна. Үүнтэй зэрэгцэн НАТО-гийн гишүүн 30 орноос ес нь батлан хамгаалах салбарын зардлаа бууруулсан дүнтэй байна. Тухайлбал, Болгар улс батлан хамгаалах салбарын зардлаа 2.16 тэрбумаас 1.2 тэрбум ам.доллар хүртэл бууруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top