Өсвөр настан цөмийн реактор угсарч, дээд амжилт тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

АНУ-ын Теннеси мужид 12 настай Жексон Освалт гэгч хүү бүрэн ажиллах боломжтой цөмийн реактор бие даан угсарсан тухай орон нутгийн “Unilad” хэвлэлд мэдээлжээ.

“12 настай хүүхэд цөмийн синтезийн үйл явцыг ийм сайн ойлгож байгаа нь гайхалтай юм” гэж тус хэвлэл онцолсон байна.

Тэрбээр ийм амжилт гаргасан хамгийн залуухан хүн гэдгээр Гиннесийн дээд амжилтуудын номд бүртгэгджээ. Хүү 14 насандаа халуун цөмийн реактор бүтээсэн Тэйлор Уилсоныг хүндэтгэн, биширдэг гэнэ.

Жексон хүү энэ төсөл дээр хоёр жилийн турш ажилласан ба реакторыг угсрахад хүнд сорилттой тулгарч байсан ч бүх зүйлийг өөрөө бие даан хийжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top