FIFA-гийн Ерөнхийлөгч Инфантино “Атлетик 220” клубт мэндчилгээ дэвшүүлжээ

2020 оны 10 сарын 01

Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд анх удаа аварга болсон “Атлетик 220” клубт ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатараар дамжуулан талархлын захидал ирүүллээ.

Энэхүү захидал “Атлетик 220” клубийн эзэн Б.Билгүүний төрсөн өдөртэй давхцсан бөгөөд талархлын захидалыг багийн менежер Б.Эрдэнэбат болон ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай нар гардан авлаа.

Уншигчиддаа дахин сануулахад “Атлетик 220” клуб лигийн зургаа дугаар тойргоос хойш 12 тоглолт хожигдолгүй 10 хожиж, хоёр тэнсэн юм. Цар тахлын улмаас нэг ч гадаад тоглогчгүй манай лиг эцсийн мөч хүртэл сонирхолтой өрнөж, “Атлетик 220”-ийн залуус сүүлийн тойрогт аваргын цомоо өргөх эрхээ авсан гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top