Буриад харваачид дэлхийн чансааны тэмцээнд оролцоно

2020 оны 10 сарын 01

Цар тахлын улмаас завсарлаад байсан байт харвааны шинэ улирал эхэллээ. Хамгийн анхны тэмцээн нь энэ сарын 4-5-нд Туркийн Антальяд болох чансаа олгох “2020 International Antalya Challenge” болж байгаа юм.

Тус тэмцээнд оролцох ОХУ-ын шигшээ багийн 14 тамирчны зургаа нь Буриад харваачид. Инна Степанова, Светлана Гомбоева, Виктория Будаева, Татьяна Бадмажапова, Эрдэм Цыдыпов, Цырен Балтаков нар тэмцээндээ бэлтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top