Польшийн Ерөнхий сайд холимог тулааны аваргаа хүлээн авлаа

2020 оны 10 сарын 01

Өнгөрсөн Ням гарагт АНЭУ-д болсон “UFC 253” тэмцээнд АНУ-ын Доминик Рейесийг хүнд цохилтоор ялж, UFC холбооны хагас хүнд жингийн аварга болсон Польшийн тулаанч Ян Блаховичийг эх оронд нь үндэсний баатрын хувиар хүлээн авлаа.

Өнөөдөр түүнийг Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий хүлээн авч, уулзлаа. Уулзалтын дараа Блахович инстаграм хуудсандаа “Урилга ирүүлсэн Ерөнхий сайдад их баярлалаа. Миний хувьд ч, холимог тулааны ертөнцийнхөнд ч энэ уулзалт манай спортын төрөл ямар их нэр хүндтэй болж байгааг харуулж байна. Холимог тулааны элч төлөөлөгч болох нь нэр төрийн хэрэг байлаа. Энэ ярианы дараа Ерөнхий сайд миний дараагийн тулааныг үзэхээр хүлээнэ гэдэгт итгэж байна” гэж бичсэн байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top