МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын мэндчилгээ

2020 оны 10 сарын 01

Монголын спорт-олимпизмийг хөгжүүлэх, олимпын наадамд амжилт гаргах их үйлсийн үндэс суурийг тавьж, залуу зандан насаа биеийн тамир, спортод зориулан, олон түмний үлгэр дууриал, бахархал болсон бүх ахмад тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүддээ олон улсын ахмадын баярын мэндийг хүргэе!

Хүндэт ахмад буурлууд та нарын ач гавъяагаар Монголын спорт өндөр түвшинд хүрч, олимп, дэлхийн олон аварга, медальтнууд төрсөн билээ. Бид ахмадуудынхаа алтан замналыг үргэлжлүүлж, эх орноо дэлхийн тавцнаа улам бүр алдаршуулах болно гэдгээ илэрхийлж байна.

Спортын алдартан та бүхнийхээ өмнө мэхийн ёсолж, урт удаан наслахыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top