ФОТО: АНУ ойн түймрээ хоригдлуудаар унтраалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

АНУ-ын Орегон мужид хоригдлуудыг хөдөлмөр эрхлүүлэн, нийгэмшүүлэх хөтөлбөр хэрэгжээд 70 жил болж байна. Шорон дотор янз бүрийн зүйл урлахаас гадна тэднийг ой, хээрийн түймэр унтраахад дайчилдаг.
 

Энэ жил Орегон мужид 400 мянган га газарт түймэр гарч, 9 хүн амиа алдаад байна.
 

Хоригдол гал сөнөөгчдийн ихэнх нь дээрмийн ялтай.
 

Гал түймэр унтраахад энгийн иргэдтэй харилцдаг тул хүчирхийлэгч, хүний амь хөнөөсөн хоригдлыг энэ ажилд оролцуулдаггүй.
 

Хоригдлуудад сүх зэрэг түймэр унтраах багаж өгдөг нь тэдэнд итгэж байгаагийн илрэл.
 

Энэ жилийн түймэр “Фремонт” ойн аж ахуйд дөхөж очсон.
 

Ихэнх гал сөнөөгч хоригдлууд нэг бус удаа шоронд орж байгаа ч одоо тэд засарсан гэдэгтээ итгэлтэй байна.
 

Энэ аюултай ажлын хөлс гэж тэд өдөрт 6 ам.доллар авдаг.

Бригадын дарга 36 настай Эдди Коррейа зэвсэгт дээрмийн хэргээр 6 жилийн ял сонссоныхоо талыг эдэлсэн. Суллагдаад гал сөнөөгч болно гэж ярьж байна.
 

“Гал унтраах нь 20 кг ачаа үүрээд цэнгэлдэх хүрээлэнг 100 тойрсон мэт хүнд ажил” гэж нэг хоригдол хэлж байна.
 

24 настай Армандо Гомес-Закариас дахиад 3 жил сууна. Гал унтраах нь түүнд хэрэгтэй адреналин ялгарахад тус болдог гэлээ.
 

Түймэр унтраахдаа авч явдаг зүйлс.
 

Үнэхээр гэмт хэрэг хийж байсан үетэй нь харьцуулахад адилхан эрсдэлтэй ажил.
 

“Ойн түймэр унтрааснаар бид үүргээ гүйцэтгэсэн гэсэн цэвэр ариун сэтгэлтэй суллагдаж чадна” гэж Коррейа ярьж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top