ХҮН нам Дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох боллоо

2020 оны 10 сарын 01

Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-ыг энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй гэж үзсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоол гарч, өчигдөр (2020.09.30) тус намынхан Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан билээ.
 


Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ тухайд “Монгол Улсад ардчилсан сонгууль хийх боломж алга. Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч нэг намын үйл ажиллагаа төдийгүй бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааг гацааж байна. Өчигдөр бид тэмцсэний дүнд Хөдөлмөрийн үндэсний нам дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь, нийслэлийн сонгууль оролцох эрх нээгдсэнгүй. Бид  Үндсэн хуулийн цэцэд, шүүгчид хариуцлага тооцдог байгууллагад хандана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Харин Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй  холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан асуудлыг нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин  “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” гэж тайлбарлалаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
zochin(213.127.59.108) 2020 оны 10 сарын 02

Ebegiin hun gedeg n unen bn

0  |  0
Эмгэн(64.119.23.90) 2020 оны 10 сарын 01

Наранбаяраас айжээ.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 01

hachin heryylch hymyys um ulsad er ni yu hiisen nam be ?

0  |  0
Top