Махны экспортыг 40 мянган тонноор НЭМЭГДҮҮЛЭХЭЭР боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудаас  дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40.000 тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргалаа.  

Өвөл хаяанд ирж, малын тамир доройтон эрсдэл дэргэд ирсэн цагт халаглаж суухгүйгээр урьдчилан сэргийлж, малаа борлуулж, махаа экспортлох ийм шийдвэрийг  зудын эрсдэлт аймгуудад анх удаа гаргаж байна.

Эдгээр зургаан  аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top