Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

2020 оны 10 сарын 01

МЭНДЧИЛГЭЭ

Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө залуу насаа зориулж, шаргуу хөдөлмөрлөсөн үе үеийн буянт буурлууддаа Олон улсын Ахмадын өдрийн мэнд дэвшүүлье.

Азай буурлууд та бүхнийгээ халамжлан, үйл хэргийг тань үргэлжлүүлэхийн зэрэгцээ ая тухтай, эрүүл энх, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх нь бидний үүрэг билээ. Тиймээс ч нийслэлийн удидлагын зүгээс ахмадуудаа ачилж, амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө ямагт анхааран ажиллаж, бодлого шийдвэртээ тусгаж ирсэн юм.

Өдгөө ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Ахмадын  зөвлөх үйлчилгээ”-гээр дамжуулан хүүхэд, залууст ажлын дадлага туршлага, мэргэжлийн ур чадварыг нь өвлүүлэх ажлыг Улаанбаатар хот зохион байгуулахаар төлөвлөж, мөн Ахмадын төв, Ахмадын эмнэлэг зэрэг нийгмийн халамжийн байгууллага, “ногоон” төвүүдийг Та бүхэндээ зориулан шат дараалан бүтээн байгуулж байна.
 
Олон улсын Ахмадын өдрийн баярын мэндийг нийслэлчүүдийнхээ өмнөөс дэвшүүлж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
 
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top