Ерөнхий сайд, Сангийн сайд нар ФАТФ-т шалгуулж байна

2020 оны 10 сарын 01

Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас  гарах эсэхийг шийдэх эцсийн шийд гарахын өмнөх газар дээрх шалгалт өнөөдөр өглөөнөөс албан ёсоор эхэлж байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Тэрбээр ФАТФ-ын шалгалттай холбоотойгоор намрын  чуулганы нээлтэд оролцоогүй аж. Тэгвэл түүнээс гадна  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, АТГ-ын дарга нар ч ФАТФ-ын төлөөлөгчдийн өмнө тайлангаа албан ёсоор эцэслэн хамгаалахаар сууж байна. 

Төлөөлөгчид  хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэх юм.

Төв банкны зүгээс байр сууриа илэрхийлэхдээ “ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг Монгол Улс сайн биелүүлсэн” гэж байгаа юм. Харин Сангийн сайд "Монгол улс Саарал жагсаалтаас гарах болтугай" хэмээн байр сууриа илэрхийлээд байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 01

Songyyliar tur bylaasan turd ih hyraldaa oppshorchin olgiarhyyd garagsanaa bas kazinochidiig uuriin dyr zorgooroo tomilon garaagsanaa medegdehgvi hydallaa shaj bna daa.Delhiid tsartai oppshorchin \\.SV.Batboldiig yaj hamgaalj bna.\nMun hariihantai niilj delhiid tsartai AHIO .MAINZ tai hamtarj eh ornoo baylagaa mungu ugaaj baisan hvmvvsee jvjeg tavin barag zvgeer shahyy yalalsanaa tailbarlaj bna yy.Hylagai hydal 2 hetseed barigdadag shvv.

0  |  0
Тунсаг(66.181.183.55) 2020 оны 10 сарын 01

Хөөе нөгөөх чинь гөлөг божийнаа

0  |  0
Top